Улсын Алдарт геологич, шилдэг хайгуулын багууд тодорлоо

“Монголын геологи, хайгуул-2015″ эрдэс баялгийн салбарын чуулга уулзалт хоёр дахь өдөр үргэлжиллээ. Энэ үеэр "Алдарт геологич"-оо тодруулжээ. 

Гурван жил тутамд тодруулдаг энэ хүндтэй шагналын эзнээр Монгол Улсын зөвлөх инженер, “Судалт мандал” ХХК-ийн захирал Ш.Лхүндэв тодорчээ. 2012 онд уг шагналыг бий болгосон бөгөөд анхны Алдарт геологичиор Академич О.Төмөртогоо тодорч байжээ.

Харин энэ жилийн шилдэг хайгуулын багаар Заамарын ордын бүлэг шалгарсан байна.

5000 орчим геологичтой энэ их айл ийнхүү өнгөрсөн оны ажлаа тайлагнаж шилдгүүдээ тодрууллаа. Долоо дахь жилдээ зохион байгуулж буй тус чуулга уулзалт өчигдөр өндөрлөв.

Г.Уянга
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button