"Монголын залуучуудын нэгдсэн нам”-ыг бүртгэхээс татгалзлаа
“Монголын залуучуудын нэгдсэн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Баттулга нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өчигдөр хянан хэлэлцсэн байна.
Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой ажээ.
Г.Уянга
olloo.mn