Уралдаанч хүүхдийн хуруу тасарсан нь үнэн

Дорнод аймгийн Баянтүмэн суманд болсон морин уралдааны үеэр “Уралдаанч хүүхдийн хуруу тасарсан” гэх мэдээлэл цацагдах болсон. Үүнд  аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлстийн мэргэжилтнүүд дараахь тайлбарыг хийжээ. 

Үүнд:

“Дорнод аймгийн МСУХ-ны тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн гишүүд, сумдын салбар хорооны тэргүүнүүд оролцсон өргөтгөсөн хуралдаанаар шийдвэрлэсэнэнэ жил зохион байгуулагдах морин уралдааны товын дагуу энэ сарын 15-ны ням гарагт аймгийн МСУХ-ны 20 жилийн ойн нэрэмжит дээд 3 насны хурдан морины уралдааныг Баянтүмэн суманд зохион байгуулсан.

Уралдааны үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөрийн хэлтэс, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн газар зэрэг байгууллагууд хяналт тавьж ажилласан бөгөөд нийтдээ 380 гаруй хурдан морьдыг 195 хүүхэд унаж уралдуулсан.Дээрх байгууллагууд нь уралдааны аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавьж, хүүхэд бүрийг гэнэтийн осолын даатгалд 100 хувь хамруулж, иж бүрэн хамгаалалтын хувцастай, эцэг эхээс нь зөвшөөрөл авсан хүүхдийг уралдаанд оролцуулж, бүртгэлийг unaach.com программд бүртгэж ажилласан.

Энэхүү уралдааны үед 4 хүүхэд унаж бэртсэн гэх мэдээлэл нь ташаа бөгөөд их насны морьдын уралдааны үеэр 2 хүүхэд, азарга насны морьдын уралдааны үеэр 1 мориноосоо унаснаас 2 хүүхэд нь ямар нэгэн ил далд шарх сорив буюу бэртэлгүй харин Улсын алдарт уяач Цэндбаатарын их насны морь унасан 13 настай Н овогтой М нь гарааны зурхайгаас гарах үед төхөөрөмжинд морь бүдэрсэнээс унаж баруун гарын эрхий хурууг гэмтээсэн бөгөөд Баянтүмэн сумын эмнэлэгт боолт хийлгэж, улмаар Бүсийн оношлогоо эмчилгээний төвийнхүлээн авах тасагт хүлээлгэн өгсөн.

Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс авсан мэдээллээр онош нь Хүүхдийн баруун гарын 1 хуруу угаараа тайрагдсан оноштойгоор эмчлэгдэж байна.

Одоогоор хүүхдийн биеийн байдал баруун гар нь бага зэргийн зовиуртай хэвийн байна.

Хүүхдийн эрхийн байгууллагаас хүүхдийн эрсдлийн түвшин тогтоож, аймгийн Цагдаагийн газарт энэ асуудалд гэм буруутай этгээдийг тогтоож өгөх хүсэлт гаргасан ба хүүгийн ээжид Дорнод аймаг дахь МИГ даатгалын салбараас хүүхдийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийг авахад бүрдүүлэх матераилын талаар зөвлөгөө өгч ажиллалаа.Мэдээллийн сайтууд нь хүүхдийн эрхийн зөрчил дээр дуу хоолойгоо нэгдэж байгаа нь сайшаалтай ч албан ёсны мэдээлэл, эх сурвалжыг няглаж бодит, үнэн зөв мэдээлэл хүргэж байхыг зөвлөж байна” гэжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button