‘Үндэстэн’ телевизийн захирлыг зодсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна
''Үндэстэн'' телевизийн захирал Т.Дагвадоржийг өчигдөр их үдийн алдад Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн гаднаас том биетэй хоёр залуу түүний өмдний тэлээснээс өргөн, приус маркийн машинд чихэж суулгаад, 7 буудлын ойролцоох Петровисийн шатахуун түгээх станцын хажуудах хүнсний дэлгүүрээс архи авч, түүний ам руу хүчээр цутгаад, хээр аваачин, хэрцгийгээр зодсон гэх мэдээлэл олон нитийн сүлжээгэр тархаад буй. Энэ талаар Тэнгэрийн чуулган бүлгэмээс тодруулахад ийм хэрэг болосн нь үнэн. Одоогоор ямар хүмүүс хийснийг мэдэхгүй. Цагдаагийн байгуулагаас шалгаж байна” гэв.
Тухайн үед Т.Дагвадоржийг хүч хэрэглэн авч явсан хүмүүс ''Чи яасан их үндсэрхэг үзэлтэй юм бэ, эхнийх нь чи шүү'' хэмээн дарамталсан байна. Түүнийг ухаан балартал зодож, нэг мэдэхэд аль нэг байгууллагын ОО-ийн өрөөнд байгаагаа мэдсэн байна.
Хоёр залуу сэрээж, гэрээ заагаад өгөөч, хүргээд өгье гэснэээр түүнийг хүргэн өгсөн байна. Одоогоор түүний хэр гэмтсэн бэ тодорхой бус, Гэмтэл согогийн үндэсний төв рүү яаралтай хүргэгдсэн ажээ.
Иймээс “Тэнгэрийн чуулган” бүлгэмээс хохирогч Т.Дагвадоржийг ямар маркийн машинтай хэн хэрхэн хүчээр явсаныг харж үзсэн болон утсандаа бичиж үлдээсэн хүмүүс байвал 98204320 утсанд яаралтай мэдээлнэ үү хэмээн хүслээ.Мэдээллийг чандлан нууцлах ажээ.
Т.Дагвадорж Монголын Бөөгийн нэгдсэн эвлэлийн дээд цэцийн гишүүн. Өөрийн эзэмшлийн Үндэстэн ТВ-ээр Тэнгэрийн цаг нэвтрүүлгийг 6 жил хариуцан бэлтгэн хүргэж байгаа тэнгэр үзэлтэй, шударга залуу юм. Тэрээр маргааш болох Монголын Бөөгийн нэгдсэн эвлэлийн дээд цэцийн хуралд илтгэл тавих байжээ. Газар нутгаа хамгаалахаар боссон иргэдийг ийнхүү нугачин дарах ажиллагаа эхэлжээ хэмээн Тэнгэрийн чуулган бүлгэмээс мэдэгдлээ.
olloo.mn