14-өөс хойш шүлхийгээр мал нэмж халдварлаагүй

Ховд аймгийн Булган, Үенч сумын дөрвөн газарт гарсан шүлхийгээр нийт 922 мал өвчлөөд байгаа билээ. Тэгвэл энэ сарын 14-ний өдрөөс хойш нэмж халдвар авсан мал гараагүй гэнэ.

Шүлхийн тархалтыг зогсоож чадсан бол 21 хоногийн дараа хорио цээрийн дэглэмийг цуцлах учиртай. Адуунаас бусад малыг шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 198.7 мянган тун вакциныг Үенч, Булган Алтай сумын 312.665, Баян-Өлгий аймгийн Булган сумын 34.741 малд тарьжээ. Ингэснээр нийт вакцинжуулах шаардлагатай малын 98.9 хувийг хамруулсан байна. Шүлхийтэн тусгаарласан малыг таних тэмдэгтэй болгох зорилгоор МЭҮГ-ын нөөцөд байсан 1000 ширхэг ээмгийг Ховд аймагт хүргүүлжээ.

Г.Уянга

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button