Амьдралаас урган гарсан ахуйн зөвлөгөөнүүд

Паркетан шал чинь гишгэх тоолонгоор чахарч дуугараад байна уу. Хуучин мебель ширээний чинь хөл халцарч цайраад өнгөө алдчихсан уу.Толгойны чагтан эсвэл хасах ховил нь халив эргүүлэх тоолонгоор элэгдэж үгүй болсон бол яах вэ. Энэ мэт ахуйн асуудлуудыг гарын доорх аргаар, хялбархан шийдэхэд туслах зөвлөгөөнүүдийг энд бэлтгэлээ. Гэрийн эзэн, эзэгтэй хэн бүхний хувьд мэдэж байвал зохилтой зүйлсийн нэг учир анзаарч мэдээд авахад илүүдэхгүй юм.

1. Паркетан шалыг дуугүй болгох. Чахарсан дуу орсон паркетан шалны дууг арилгахдаа хүүхдийн нунтаг цацлага бага зэргийг цацчих.

2. Элэгдсэн хулдаасан шалыг шүдний оогоор өнгөл. 

3. Хатаагч хуудас ашиглан гэрээ сайхан үнэртэй болго. Сэнсэн дээрээ хатаагч хуудас наагаад асаачих. Ямар ч цацлага хэрэглэхгүйгээр гэр чинь сайхан үнэртэй болно.

4. Чахардаг хаалга, зуурсан цонх болон бохир хана асуудал үүсгэж байна уу. WD-40 шүршигчийг бохир хана, чахарсан хаалга тэр ч бүү хэл зуурсан цонхонд шүршихэд хялбархан хөдөлгөх боломжтой болдог.

5. Шалчийсан дэрийг хэрхэн бөмбөгөр болгох вэ. Шалчийж хавтгай болсон дэрийг наранд 30 минут байлгахад нарны гэрэл чийгийг шингээж, дэр бөмбөгөр болдог. 

6.Тасхийтэл хаагддаг хаалгыг зөөлхөн хаах арга. Хаалганыхаа дотор гадна бариулыг өргөн резинээр холбочих. Энэ нь хаалга тасхийтэл чанга хаагдахаас хамгаалахын хамт чахарсан дууг дардаг.

7. Халцарсан мебель тавилгаа хушгаар үр.

8. Төмөр хайруулын тавгаа бүхэл давсаар цэвэрлэ.

9.Толгойных нь ховил элэгдсэн боолтыг резин тавьж байгаад эргүүл.

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button