Xаврын чуулган ээлжит бусаар эхлэх үү
УИХ-ын хаврын ээлжит чуулганы эхлэх хугацаа ойртсоор байна. Тодруулбал, ирэх сарын 6-нд эхэлнэ. Түүнээс өмнө ээлжит бус чуулган зарлаж магадгүй тухай мэдээлэл цацагдах болов. Гэвч УИХ-ын дарга эзгүй тул энэ тухай одоогоор албан ёсны шийдвэр гаргаагүй байгаа аж.
Хэрэв ээлжит бус чуулган хуралдуулахаар болбол УИХ-ын дарга З.Энхболд айлчлалаас буцаж ирсний дараа шийдэх юм байна. Одоогоор УИХ-ын дарга БНПУ-д айлчилж байна. Польш улсад гурав хоног айлчлаад энэ сарын 22-нд буюу маргааш эх орондоо ирнэ.
Г.Уянга
olloo.mn