Долоо хоногийн тойм

Өнгөрөгч долоо хоног үйл явдлаар өрнүүн байлаа. Ялалтын 70 жилийн ой тохиож байгаа энэ үед Монгол цэргийн өдөр тохиож сайхан баярлацгаалаа. Мөн байгалийн сонин үзэгдэл болох нар хиртэлт явагдаж, улс орон даяар элсэлтийн шалгалт албан ёсоор эхэллээ. Түүнчлэн Казах түмний баяр Наурызийн баяр болсон гээд онцлох үйл явдал их байлаа.

Ингээд энэ долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг хүргэе.

Монгол цэргийн өдөр тохиолоо

Цэргийн баяр нь Эх орноо харийн дарлалаас чөлөөлж, Халх голын дайнд ялалт байгуулсан Монголын яруу алдарт зэвсэгт хүчний өдөр юм. Одоогоос найман жилийн өмнө буюу 2003 онд баталсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд жил бүрийн гуравдугаар сарын 18-ныг "Зэвсэгт хүчний өдөр" болгон тэмдэглэхээр хуульчилсан байдаг. Харин сүүлд "Монгол цэргийн өдөр" болгон тэмдэглэх болсон байна.

Энэ жил Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойн баяр тохиолоо.

Мөн энэ жил түүхэн ялалтын 70 жилийн ой тохиож байгаагаар онцлог юм. Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгч Путины зарлигаар Монголын ахмад дайчдыг ялалтын ойн медалиар шагналаа.  Мөн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарим хүнд цэргийн дээд цол хүртээсэн юм. 

Монголын шигшээ баг Зүүн Тиморын багтай тоглолоо

2018 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Азийн бүсийн урьдчилсан шатны хоёр дахь тоглолт Монгол Улсын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ удаагийн тоглолтод манай баг, Зүүн Тимор улсын багт 0:1 онооны харьцаатайгаар ялагдал хүлээлээ.

Эхний тоглолт энэ сарын 12-ны өдөр Зүүн Тимор улсад болж 4:1 онооны харьцаатайгаар талбайн эзэд хожсон. Ингэснээр тоглолтын нийлбэр дүнгээр Зүүн Тимор улсын баг 5:1 онооны харьцаатайгаар манай улсын багийг хожиж, дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.

Хариу тоглолтод манай шигшээ багийнхан илүүрхэж олон боломжууд гаргаж ирсэн ч харамсалтай нь амжилттай болгож чадаагүй юм.

Хувьчлалын асуудлыг хойшлууллаа

Нийслэлийн өмчийн харилцааны газраас Гэрлэх ёслолын ордон, Усан спорт сургалтын төв, Ионсей найрамдал эмнэлэг тэргүүтэй 19 объектыг хувьчлахаар яригдсан. Энэ нь маш олон хүний эсэргүүцэлтэй тулж байгаа юм. Тэртусмаа гэрлэх ёслолын ордныг хувьчлуулахгүй хэмээн нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж байгаа юм. Тиймээс хувьчлах жагсаалтаас гэрлэх ёслолын ордныг хассан. Харин бусад объектыг хувьчлах эсэх асуудлыг хэлэлцэх байсан боловч дараагийн хуралдаан хүртэл хойшлууллаа. Учир нь эдгээр объектыг хувьчлах эсэх нь олны анхаарлын төвд байгаа учраас Иргэдийн төлөөлөгчид дахин нарийн судлах шаардлагатай гэж үзжээ.

Сайдын цаг уулзалтад Сангийн сайд Ж.Эрдэнэбат оролцжээ.

Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам, хөтөлбөр хэрэгжүүлснээр хүрэх үр дүнгийн талаар танилцууллаа. 

2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын эдийн засгийн өсөлт 7.8 хувь болон буурчээ. Эдийн засгийн өсөлтийн хурдац ийнхүү саарсан нь экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унаж, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсантай холбоотой гэж Сангийн сайд хэллээ.

Өнгөрсөн онд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2011 онтой харьцуулахад 8.5 дахин буурч дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн нь 2009 оны санхүү, эдийн засгийн хямралын үед байсан түвшнээс бага болсон байна. 2014 оны эцэст эдийн засгийн өсөлт саарч, бизнесийн идэвхжил суларсаар байсан тул Монгол Улсын 2015 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн гэлээ. Эдийн засгийн гадаад болон дотоод хүчин зүйл, дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнийн уналт болон экспортын бууралтаас үүдэн 2015 оны батлагдсан төсвийн орлогыг бодитоор дахин төлөвлөх, орлоготойгоо уялдуулан урсгал болон хөрөнгийн зардлыг дахин тооцох, Засгийн газрын бүтцэд гарсан өөрчлөлтийг төсөвт тусгах зорилгоор Засгийн газраас Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулсан гэв.

Төлбөрийн тэнцлийн хямралыг санхүүгийн болон эдийн засгийн хямралд хүргэхгүйн тулд 2015 онд макро эдийн засгийн бодлогын өөрчлөлтийг нэгдсэн байдлаар харилцан уялдаатай хийж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх шаардлага үүсчээ. Иймд макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, гадаад зээлийг нэмэгдүүлэх боломжийг нээж өгөх замаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, валютын урсгалыг нэмэгдүүлэх замаар төлбөрийн нийт тэнцлийг алдагдалгүй болгож, хувийн хэвшилд ирэх ачааллыг бууруулж, ажлын байрыг хадгалах, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх зэрэг үндсэн чиглэл, цогц агуулга бүхий Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж УИХ-аар батлуулан ажиллаж байгаа талаар тэрбээр хэллээ.

Нар хиртэв

Өнгөрсөн долоо хоногийн нэг содон үзэгдэл бол нар хиртсэн юм. Хэдийгээр нар хиртэлт Монгол, Дорнод Сибирь, Оросын зүүн нутгуудад илүү тод ажиглагдана гэсэн боловч Улаанбаатарт төдийлөн сайн харагдаагүй. Нарны бүтэн хиртэлт 24 минутын турш үргэлжилсэн байна. Эрдэмтдийн тооцоолсноор Шотландад нарны хиртэлт 97 хувьтай харагджээ. Харин Хойд Ирландад 95 хувь, Их Британид 85 хувьтай харагдсан байна.

Элсэлтийн шалгалт эхэллээ

Их, дээд сургуульд элсэгчдийн ерөнхий шалгалтын нэг хэсэг болсон Монгол хэл, бичгийн шалгалт өчигдрөөс эхэллээ. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400-гаар тогтоосон байгаа юм. Мөн дахин ирэх сарын 25-нд монгол хэл, бичгээр шалгалт явуулах юм байна. Хоёр дахь шалгалтад эхний шалгалтад хангалтгүй оролцсон буюу босго оноо хүрээгүй элсэгчид хамрагдах боломжтой.

Энэ жил 19 мянга 293 хүүхэд ерөнхий боловсролын сургууль төгсч байгаа бөгөөд өмнөх жилийн төгсөгчидтэй нийлээд нийт 25,000 хүн ЭЕШ өгөх тооцоо гарсан байна.

Г.Сүрэн
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button