Казах залуучууд байгаль дэлхийгээ цэвэрлэлээ
Казах залуучууд баярынхаа өдрийг тохиолдуулан байгаль эх дэлхийгээ цэвэрлэлээ. Тэд Барууны салааны эцэст байрлах “Богд Хааны рашаан”-ы эхийг цэвэрлэсэн юм. Энэ сайхан үйл ажиллагааг Улаанбаатар дах Баян-Өлгий аймгийн Залуучуудын Холбоо, Казах Залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан юм.
Булаг шандны эхийг цэвэрлэх энэхүү ажилд 20 гаруй Казах залуус оролцож булгийн эргэн тойрон дах элдэв хог хаягдал, чулуу модыг цэвэрлэж байгаль дэлхийгээ баярлууллаа.
Сүүлийн үед аливаа баяр ёслолыг өргөн дэлгэр тэмдэглэх болсон тэгвэл энэ удаад Казах залуус ууж идэх, наргих цэнгэхээсээ илүү байгаль дэлхий, гол усаа цэвэрлэж хангай дэлхийгээ баярлуулахыг илүүд үзэж байгаад тэр хавийн оршин суугчид баярлаж талархаж байлаа.
Г.Сүрэн
olloo.mn