Дэлхийн усны өдөрт зориулж марк гарчээ

ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэж байхыг тунхагласан билээ. 

Харин манай улс 2005 оноос эхлэн тэмдэглэж байгаа билээ. Энэ өдөр Улаанбаатарчуудыг  ундны усаар хангаж , гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм үүрэгтэй ажилладаг Ус сувгийн удирдах газраас “Ус бол шингэн алт” маркийн нээлтийг хийлээ. Уг маркаар дамжуулан усыг хайрлаж гамнах сэтгэлгээг түгээх, ухаалаг хэрэглээг хэвшүүлэх, улмаар байгаль орчноо хайрлах, ногоон хөгжлийг дэмжихийг хүсч байгаа юм байна.

Маркны эх зургийг зураач Ч.Бат-Эрдэнэ гаргаж, график дизайнаар Ж.Ганхуяг, Б.Дамдинбазар нар хамтран ажиллажээ.

Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button