4 дүгээр төрөх эмнэлэгийн барилгын ажилд хандив цуглуулах тоглолтын талаар мэдээлэл хийнэ

09.00 цагт "Континентал" зочид буудлын хурлын зааланд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, НҮБ-ын хүүхдийн сан, “ЭйСиЭф” Олон Улсын төрийн бус байгууллагаас аймаг, дүүргийн Боловсролын газрын дарга нарт “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах шаардлага, хэрэгжүүлэх арга зам” сургалт болно.

 

09.00 цагт Цаг уур, орчны шинжилгээний газрын хурлын танхимд Эрдэм шинжилгээний бага хурал болно. Хурлын үеэр олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэгдэх юм. 

 

11.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 4 дүгээр төрөх эмнэлэгийн барилгын ажилд хандив цуглуулахаар “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ бүх оддын тоглолт зохион байгуулж байгаа талаар мэдээлэл хийнэ.  

 

12.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд барилга, хот байгуулалтын салбарын "Барилгачдын зөвлөгөөн-2015" арга хэмжээг зохион байгуулах гэж буйтай холбоотойгоор хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд БХБ-ын дэд сайд Г.Байгалмаа, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, Монголын барилгачдын холбооны Ерөнхийлөгч Б.Батбаатар нар оролцож, мэдээлэл хийнэ.

 

16.00 цагт Монголын Эмнести интернэшнлийн байранд газартай холбоотой хүний эрхийн асуудлууд онол, практикийн бага хурлын мэдээлэл өгөх сургалтыг зохион байгуулна. 

 

18.00 цагт “Blue moon art gallery”-д уран бүтээлч Мөнхжаргалын Болортуяагийн анхны бие даасан "Арт Болориа" үзэсгэлэнгийн нээлт болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button