“Цагаан нуур”-ын боомт маргаашнаас ажиллана
Казах үндэстний “Наурызын баяр”-тай холбогдуулан “Цагааннуурын боомт”-ын авто замын боомтыг өчигдрөөс эхлэн хаагаад байна. Боомтыг энэ сарын 21, 22, 23-ны өдрүүдэд хаагаад байгаа. Харин маргааш буюу энэ сарын 24-нд нээх юм байна.
Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт байрладаг бөгөөд ОХУ-ын Ташанта боомттой хиллэдэг юм. Цагааннуурын боомт нь улсын хилээс 4.5 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км, Улаанбаатар хотоос 1900 км орчим зайд байрладаг.
Б.Сансартуяа
olloo.mn