Францын эрх баригчид хор утаанаас үүдэн автомашины хөдөлгөөнийг хязгаарлахаар болов
Францын хойд хэсгээр хортой утаа бүртсэн талаар гадны хэвлэлүүд мэдээлж байна. Утаанаас болоод Эйффелийн цамхаг харагдахгүй хэмжээнд хүрээд байгаа аж. Тиймээс Францын эрх баригчид автомашины хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд хязгаарлахаар болсон байна.
Автомашины улсын дугаарыг тэгш сондгойгоор ангилж хөдөлгөөнд оруулахаар шийдвэрлэж. Ингэснээр хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд бууруулна гэж үзсэн байна. Гэхдээ энэ хязгаарлалт такси, цахилгаан хөдөлгүүртэй автомашин, нийтийн тээвэр зэрэгт үйлчлэхгүй аж. Мөн Парис хотод автомашины хурдыг цагт 12 миллээр багасгаж, нийтийн тээврийн хэрэгслийг үнэгүй болгох зэрэг зохицуулалтуудыг хийхээр болжээ.
Хорт утаа салхины урсгалын дагуу Европын орнууд, Английн зүг туугдаж байгаа аж. Энэхүү утаа нь улирлын чанартайгаар фермүүд, автомашинаас ялгарч байгаа гэж Францын агаарын чанарын хяналтын агентлаг Airparif мэдээлжээ.
Olloo.mn