Зүүн аймгуудад хээрийн түймэр гарчээ
ОБЕГ-аас мэдээлснээр Дорнод аймгийн Дашбалбар суманд өчигдөр 12.00 цагийн үед хээрийн түймэр гарч Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Дашбалбар сумын 20 иргэн, Баяндун сумын 11 иргэн ажиллаж 18:00 цагт унтраажээ.
Мөн тус аймгийн Халхгол суманд өчигдөр 13.00 цагийн үед хээрийн түймэр гарахад Хилийн цэргийн 0198 дугаар ангийн 41 албан хаагч, орон нутгийн 51 иргэн ажиллаж гуравдугаар сарын 23-ны өдрийн 03:00 цагт унтраасан байна.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Дарьганга суманд мөн л хээрийн түймэр гарч, Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, Хилийн цэргийн 33 албан хаагч, орон нутгийн 34 иргэн ажиллаж өнөөдөр өглөө 08:00 цагт унтраажээ.
Хуурайшилт ихтэй үед аялж зугаалахдаа хариуцлагатай хандаж байхыг иргэн танд анхааруулж байна.
Б.Сансар
olloo.mn