​Орос, Монголын Аудитын байгууллагууд “Эрдэнэт үйлдвэр”-т хийсэн аудитын асуудлаар хуралдаж байна

Монгол Оросын аудитын дээд байгууллагуудын хамтарсан хуралдаан эдгээр өдрүүдэд болж байна.

Хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хамтарсан аудитын дүн, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлсэн нийгэмлэгийн 2015 оны аудитын төлөвлөгөө батлах, “Хил орчмын байгаль орчныг хамгаалах талаар төрийн зохицуулалтын үр дүн” зэргийг хэлэлцэхээр болсон байна.

Улмаар хуралдааны төгсгөлд  “Эрдэнэт үйлдвэр ХХК”-ийн цэвэр ашгийн бүрдүүлэлт, хуваарилалт болон хөрөнгө санхүүгийн нөөцийн ашиглалт сэдвээр хийсэн МУ-ын ҮАГ, ОХУ-ын Тооцооны танхимын хамтарсан аудитын тайланг баталгаажуулж гарын үсэг зурах, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлсэн нийгэмлэгийн цэвэр ашгийн бүрдүүлэлт, хуваарилалт болон хөрөнгө санхүүгийн нөөцийн ашиглалт сэдвээр хийх ОХУ-ын Тооцооны танхим, МУ-ын ҮАГ-ын хамтарсан аудитын төлөвлөгөө, хөтөлбөрт гарын үсэг зурах зэрэг арга хэмжээнүүд болох юм байна.

 

Ами

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button