Төл бойжилт 98.7 хувьтай байна
Улсын хэмжээнд төл бойжилт 98.7 хувьтай байна. Оны эхний байдлаар нийт мал сүргээс хээлтэгч малын 8.4 хувь буюу 1800.9 мянган эх мал төллөсөн байна. Үүнээс 1774.4 мянган төл буюу 4197 ботго, 4471 унага, 35.3 мянган тугал, 842.6 мянган хурга, 887.8 мянган ишиг хүлээн авчээ.
Одоогийн байдлаар төллөсөн эх малын тоог оны эхний хээлтэгчийн тоотой харьцуулахад Ховд аймаг 41.4 хувь, Сэлэнгэ аймаг 39.9 хувь, Баян-Өлгий аймаг 26.5 хувиар тэргүүллээ.
Г.Сүрэн
olloo.mn