хууль бус мод бэлтгэлийг шалгана
Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх "Зохицуулах зөвлөл"-ийн дөрөв дэх удаагийн хуралдаанаар ирэх сард модны хулгайн шалгалтын нэгдсэн арга хэмжээг явуулахаар болжээ.
Уг шалгалтыг Хэнтий, Дорнод, Төв, Булган, Сэлэнгэ, Завхан, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай зэрэг аймгуудад гурван үе шаттайгаар зохион байгуулахаар товложээ. Орон нутагт мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагын өөрийн хөрөнгөөр хийсэн ойжуулалтын үйл явц, мэргэжлийн байгууллага, ойн ангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, зохицуулах зөвлөл байгуулсан эсэх зэрэг хэд хэдэн чиглэлийн шалгалт явуулах ажээ.
Г.Уянга
olloo.mn