Том оврын машинууд зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцоно

НИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны зургаадугаар сарын 26-ны  өдрийн 102 дугаар тоот тогтоол, НЗД-ын 2008 оны А 191 тоот захирамжийн хүрээнд  жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 20, аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 20–ныг хүртэлх хугацаанд замын  хөлдөлт гэсэлтийн үед тов оврын болон хүнд даацын авто машины хөдөлгөөнийг тээврийн хэрэгслийн бүх жингээс хамааруулан түр хугацаагаар хязгаарлахаар болсон.

Энэ жилийн хувьд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхлэн энэхүү хязгаарлалт хэрэгжиж эхлээд байгаа. Дээрхи хугацаанд бүтээн байгуулалттай холбогдуулан бүх жингийн шаардлага хангасан ачааны авто машинууд түр хугацаагаар ачаа тээвэрлэх шаардлагатай шаардагдах бичиг баримтын дагуу  Нийтийн тээврийн газраас зөвшөөрөл авч замын хөдөлгөөнд оролцож болно. 

Хэрэв зохих зөвшөөрөлгүй  замын хөдөлгөөнд оролцвол  Монгол Улсын Захиргааны Хариуцлагын Тухай хуульд заасны дагуу арга хэмжээ тооцох гэнэ. 

Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button