Газрын тосны үйлдвэрлэл нэмэгджээ

Өмнөх оны мөн үеийнхээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал, хайлуур жоншны баяжмал, газрын тос, нүүрс, молибдений баяжмал зэрэг бүтээгдэхүүний олборлолт 10.8-37.8 хувь өссөн байна. Мөн боловсруулах аж үйлдвэрийн салбарт гоо сайхны тос, сүлжмэл эдлэл, талх, хивс, төмөр замын дэр мод, металл бэлдэц, бялуу, нарийн боов, шар айраг, зүсмэл материал, хиаман төрлийн бүтээгдэхүүн, металл цувимал, самнасан ноолуур, вакум цонх, хаалга зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.8 хувиас 2.4 дахин өссөн аж.

Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт алт, цайрын баяжмал, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний олборлолт 9.9-35.5 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт ган төмөр хийц, жүүс, шингэн сүү, 99%-ийн катодын зэс, архи, тамхи, нэхий дээл, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.9-69.3 хувиар буурсан аж.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button