ОХУ руу нэвтрэх зөвшөөрлийн бичгийн тоо дуусаж байна

ОХУ-руу визгүй зорчих болсноос хойш манай улсын иргэд хилээр ихээр зорчих болсон. Үүнтэй холбоотойгоор хилээр нэвтрэх зөвшөөрлийн бичгийн нөөц дуусаж байгаа аж. 

Хоёр улсын Засгийн газар хооронд хооронд өнгөрсөн оны аравдугаар сард болсон Тээврийн ажлын хэсгийн хуралдаанаар байнгын бус зорчих зорчигч тээврийн хэрэгсэлд олгох зөвшөөрлийн тоог 2000 байхаар тохиролцжээ. 

Зөвшөөрлийн бичгийн нөөц дуусаж байгаатай холбогдуулан зөвхөн жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээтэй аж ахуйн нэгжийн том оврын автобусанд олгож байхаар болжээ.  

Зам тээврийн яамнаас ОХУ-ын талд зөвшөөрлийн бичгийг олгох хүсэлтээ тавьсан байгаа юм байна. 

Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button