​Пvрэв гарагт дуут дохио дуугаргана

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дvгээр тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн vед нvvлгэн шилжvvлэх журам”-ыг хэрэгжvvлэх хvрээнд гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг пvрэв гараг буюу 26-ны өдрийн 16:00 цагт улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ.

Энэ vеэр зарлан мэдээллийн дуут дохиоллын цамхаг суурилагдаагvй, сул сонсогдож байгаа алслагдсан дvvрэг, хороодод онцгой байдал, цагдаа, эмнэлгийн яаралтай тусламжийн зэрэг шуурхай албаны автомашины дуут дохиоллын төхөөрөмж, чанга яригчаар иргэдэд зарлан мэдээлэх дуут дохиоллыг хvргэнэ. Дуут дохио дуугарах vеэр иргэд айж сандралгvй, мэргэжлийн байгууллагаас өгөх заавар зөвлөмжийг даган сургууль дадлагад идэвхтэй хамтран оролцохыг мэргэжлийнхэн зөвлөж байна.

Өглөөний сонин
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button