Барилгачдын зөвлөгөөн болно
Барилга, хот байгуулалтын салбарын төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын хамтарсан “Барилгачдын зөвлөгөөн 2015” өнөөдрөөс 27-ныг хүртэл болно.Бүтээн байгуулалтын ажил эхлэхийн өмнө болдог уг зөвлөгөөнөөр юунд анхаарал хандуулан ажиллах талаар салбарынхандаа мэдээлэл өгдөг байна.
Өнөөдрөөс эхлэн долоо хоногийн туршид газрын харилцаа, барилгын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, хэрэгжилт зэрэг асуудлаар зөвлөгөөн зохион байгуулах юм байна.Мөн мэргэжлийн хяналтын байгууллага болон хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудад зориулсан сургалтыг явуулах аж.
Б.Сансар
olloo.mn