Зөвлөгөөн зохион байгууллаа
Улсын Ерөнхий прокурор, Татварын Ерөнхий газрын даргын 2012 оны 4/32/04 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллага, Үндэсний татварын албаны хамтран ажиллах журам”-д заасны дагуу аймгийн прокурорын газар, татварын байгууллагатай хамтран нэгдсэн зөвлөгөөнийг 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр “Прокурорын газар, Татварын хэлтсийн хамтын ажиллагаа, татварын хууль тогтоомж зөрчсөн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны чанар, цаашид авах арга хэмжээ” сэдвээр зохион байгуулан хийжээ.
Зөвлөгөөний явцад аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулга, Ч.Мядагбадам нар Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах зүйлсийн талаар сургалт явуулж, Прокурорын байгууллага, үндэсний Татварын албаны хамтран ажиллах журмын хэрэгжилтийн талаар харилцан ярилцаж санал солилцсон нь үр дүнтэй ажил болсон байна.
Зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн хүрээнд аймгийн Прокурорын газраас татварын улсын байцаагчаас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаар зөвлөмж боловсруулж хүргүүлжээ.