Төгсөгчдөд мэргэжлээ сонгоход нь зөвлөнө
Хүний амьдралд чухал басхүү ярвигтай олон асуулт, асуудал тохиолддог. Үүний нэг бол мэргэжил сонголт. Ахлах ангийн сурагчдын хувьд энэхүү чухал сонголтынхоо өмнө зогсож байгаа. Тиймээс МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржээс энэ сонголтонд нь туслах зорилготой “Миний мэргэжил хамгийн гоё нь” цуврал лекцийг амжилттай зохион байгуулж байгаа билээ.
Хамгийн анхны дугаарт “БАУ Стандарт” ХХК-ийн захирал, барилгын инженер Б.Нанзаддорж оролцож залуустайгаа ярилцсан бол энэ удаад Эх барих, эмэгтэйчүүдийн эмч, клиникийн профессор С.Баясгалан оролцохоор болжээ. Түүний хувьд мэргэжлээрээ 28 жил тасралтгүй ажиллаж байгаа туршлагатай эмч юм. Эмчийн мэргэжил тэр дундаа эх барих, эмэгтэйчүүдийн эмч мэргэжлийг сонгож буй ахлах ангийн сурагчид, энэ мэргэжлээр суралцаж буй 1-2 курсын оюутнууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Монгол Улсад эрэлттэй байгаа найман мэргэжлээр салбарын тэргүүлэх мэргэжилтэнтэй ярилцаж, тэдний үнэтэй зөвлөгөөг үнэ төлбөргүй сонсохыг хүсвэл долоо хоног бүрийн мягмар гарагийн 14:14 цагт МЗХ-ны “Залуус” танхимыг зориорой залуусаа.