Занданшуулсан шарилыг сэргээн засварлаж байна
Өнгөрсөн хугацаанд хэвлэлийн хуудсанд хадаастай байсан “Занданшуулсан шарил”-ын талаарх бас нэг шинэ мэдээлэл цацагдлаа. Энэ хэрэгт Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа.
Тэгвэл мөрдөн байцаалтын явцад энэхүү занданшуулсан шарил нь Архангай аймгийн Цахир сумын “Гэсэр” хэмээн өргөмжлөгдсөн шүтээнтэй хамт тус сумын Хан-уул багийн “Хөх нуруу” гэдэг газар “Содномдаржаа” уулын өвөрт ил оршуулсан Цорж Санжжав гэж олноо хүндлэгдсэн лам хүний цогцос болохыг тогтоожээ.
Энэ сарын 17-ны өдөр Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн орлогч дарга н.Батбаяр, хяналтын прокурор Р.Энхтуяа, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Галбадрах, бурханч лам Г.Пүрэвбат, Боловсрол cоёл, Шинжлэх ухааны яамны Соёлын төвийн дарга н.Энхбат, төвийн хэлтсийн дарга н.Урантөгс нар байлцан цогцсыг Гандантэгчилэн хийдэд сэргээн засуулахаар шилжүүлж өгсөн байна. Сэргээн зассаны дараа шарилыг хуучин байранд нь буцаан залахаар болжээ.
olloo.mn