Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хууль тогтоомжийг сайжруулах талаар хэлэлцэнэ
“Сонсголгүй хүүхэд залуусын боловсролын шинэчлэл” сэдэвт чуулган болно. Энэ удаагийн чуулганыг 29 дүгээр тусгай сургуулиас санаачилсан зохион байгуулж байгаа аж.
Сонсголгүй хүүхдүүд дохионы хэлээр боловсрол эзэмшиж, мэдээлэл авч, нийгэмтэй харьцдаг бөгөөд энэхүү хэлийг нь албан ёсоор хүлээн зөвшөөрч, албан ёсны хэл болгон хуульчлах, “Хос хэл, хос соёл”-ын аргазүйн талаар хэлэлцэх юм байна.
Мөн Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй тэр дундаа сонсголын бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгмийн үйлчилгээ авах, сэргээн засалт эмчилгээ үйлчилгээнд хамрагдах, түүнтэй холбоотой хууль тогтоомжийг сайжруулах шаардлагатай байгаа талаар хэлэлцэх гэнэ.
Г.Сүрэн
olloo.mn