Он дамнасан хэргүүдийг шийдвэрлүүлжээ

Булган аймгийн прокурорын газар энэ сарын 19-ний байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 161 хэрэгт хяналт тавьж ажиллажээ. Үүнээс 54 буюу 33.5 хувь нь урьд оны үлдэгдэл хэргүүд байсан аж. Эдгээр хэргүүдийг 2015 оны нэгдүгээр улиралд багтаан шийдвэрлэх талаар удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласнаар 36 хэрэг буюу 66.6 хувийг нь шийдвэрлэсэн байна.

Тус аймгийн прокурорын газар өнгөрсөн хугацаанд урьд оны үлдэгдэл болох ээдрээ төвөгтэй, хугацаа сунгаж шалгаж байсан анхаарал татсан дараах хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тухайлбал,  А.Оюунцэцэг, Т.Эрдэнэсүрэн нарт холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 106.2-т заасан гэмт хэрэг,  Б.Ичинхорлоод холбогдох Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 150 дугаар зүйлийн 150.3-д заасан гэмт хэрэг, А.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1, 95.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлүүллээ. 

Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button