150 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэг нээлтээ хийжээ

Баянзүрх дүүргийн VII хороонд 204 дүгээр цэцэрлэг өчигдөр нээлтээ хийлээ. 204 дүгээр цэцэрлэг баригдсан  хорооны хувьд  хүн амын нягтрал ихтэй. Хотын  төвд  байрлах уг   хороонд 1700 гаруй өрх, 7000 илүү хүн амтай. Томхон шиг хоёр сум нийлүүлсэнтэй дүйцэхүйц хүн амтай тус хороонд өнөөг хүртэл хүүхдийн цэцэрлэггүй байжээ.

Хорооны оршин суугчдын зүгээс дундын эзэмшлийн газарт байх гараашуудыг буулгаж  хүүхдийн цэцэрлэг барих санаачлага гаргасан нь биеллээ олж, өнөөдөр нээлтээ хийгээд байгаа юм байна. Дүүргийн Засаг даргын Тамгын газар, хорооны ажилтнууд, оршин суугчдын хамтаар байрнуудын дунд байх 20 гаруй гараашийг эзэмшигч нартай нь тохиролцон буулгаж, хүүхдийн цэцэрлэгийг богино хугацаанд бариулжээ.

Канад технологоор баригдсан уг барилгад 150 хүүхэд хүмүүжих аж.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button