Р.Бурмаа сайд тариаланчидтайгаа учраа ололцсон уу

“Энэ хавар ганц ширхэг ч vр суулгахгvй” хэмээн тунирхаж байсан тариаланчид Р.Бурмаа сайдтайгаа бага ч болтугай хэл амаа ололцсон бололтой юм. Учир нь ганц ширхэг байтугай vр байтугай 328.6 мянган га-д vр тариа, vvнээс 300.0 мянган га-д улаанбуудай, 13.9 мянган га-д төмс, 8.3 мянган га-д хvнсний ногоо, 1000 га-д жимс жимсгэнэ, 16.0 мянган га-д тэжээлийн таримал, 33.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийж, 500.2 мянган тонн vр тариа, vvнээс 465.7 мянган тонн буудай, 167.7 мянган тонн төмс, 104.7 мянган тонн хvнсний ногоо, 40.0 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилт дэвшvvлээд байгаа аж. Тэгэхээр Л.Цандэлэг, Л.Чинбат нар ямартай ч хэдэн тариаланчдаа дагуулаад хаврын шаргал тоосон дунд буудайныхаа vрийг суулгах нь тодорхой болов.

 

Энэ хаврын тариалалтаар vр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1190 аж ахуйн нэгж иргэн, төмс, хvнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангасан гэнэ. Харин хаврын тариалалтын бэлтгэл ажлын хvрээнд ХХААЯ-наас дараах ажлууд хийхээр төлөвлөжээ. Vvнд:

 -Тариалах талбай, шаардагдах vрийн захиалгыг орон нутгаас хvлээн авч дутагдах vрийг хангах арга хэмжээ авч байгаа. Энэ хаврын тариалалтад нийтдээ 48.0 мянган тонн буудайн vр шаардагдахаас аж ахуйн нэгжvvд 2014 оны ургацаас 42.0 мянган тонныг нөөцөлсөн бөгөөд дутагдах vрийг ТЭДС болон ОБЕГ-ын Улсын vрийн нөөцийн салбарт хадгалагдаж буй vрийн буудайнаас гаргаж зохицуулахаар төлөвлөсөн.

– Тариалалтад зvтгэх хvчиний трактор 2880, vр тарианы vрлvvр 2170, хөрс боловсруулах техник 4680, төмс хvнсний ногооны vрлvvр 310 ажиллах бөгөөд техник засварын ажлын явц 54 хувьтай явагдаж байгаа.

– Хаврын тариалалтын технологийн зөвлөгөөнийг тариалан бvхий аймгуудтайгаа хамтран гуравдугаар сарын 27-ноос дөрөвдvгээр сарын 15-ны хооронд зохион байгуулахаар товлож бэлтгэлээ хангасан.

– Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гvйцтгэх боломжийг бvрдvvлэх, тариаланчдад учрах санхvvгийн дарамыг бууруулах зорилгоор дутагдах vрийн буудайг 30 хувийн, шатахууныг 50 хувийн, бордоо, ургамал хамгаалалын бодисыг 30 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгохоор шийдвэрлэв.

– Төмсний тариаланд 33,9 мянган тонн vрийн төмсний хэрэгцээ байгаа бөгөөд энэхvv vрийг дотоодоосоо бvрэн хангах арга хэмжээ авч байгаа.

– 80 сая төгрөгийн vнэ бvхий найман нэр төрлийн хvнсний ногооны vрийг нийлvvлж, ногоо эхлэн тариалагчдад дэмжлэг vзvvлэхээр шийдсэн.

 – Жимс, жимсгэнэ тариалах сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжид 164.0 мянган ширхэг чацарганы суулгацыг таван жилийн хугацаатай зээлээр олгох ажлыг зохион байгуулж байна.

– Механикжуулагчид, инженер техникийн ажилтнуудад зориулсан мэргэжил дээшлvvлэх давтан сургалтыг гуравдугаар сарын 09-13-ны өдрvvдэд, ногоочдод зориулсан сургалтыг гуравдугаар сарын 16-18-ны өдрvvдэд зохион байгуулж 110 гаруй хvнийг хамруулсан. Тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулж тарилалтын технологийн зөвлөгөөнийг орон нутагт зохион байгуулна. Салбарын мэргэжилтнvvд, хvрээлэн ХААИС-ийн эрдэмтэд, туршлагатай тариаланчдаар технологийн зөвлөмж өгч санал солилцоно.

 

 Аймгуудад Зөвлөгөөн зохион байгуулах сар өдөр

 

 1.Сvхбаатар гуравдугаар сарын 20-нд аймгийн төвд

2.Сэлэнгэ, Дархан-Уул гуравдугаар сарын 27-нд Дархан хот

3. Дорнод дөрөвдvгээр сарын 3-нд аймгийн төвд

4. Орхон дөрөвдvгэр сарын 8-нд Жаргалант суманд

5. Хэнтий дөрөвдvгээр сарын 8-нд аймгийн төвд

6. Говь-Алтай дөрөвдvгээр сарын 10-нд аймгийн төвд

7. Төв дөрөвдvгээр сарын 10-нд аймгийн төвд

8. Булган дөрөвдvгээр сарын 13 –нд аймгийн төвд

9. Хөвсгөл дөрөвдvгээр сарын 15-нд Рашаант суманд

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button