​ОХУ руу зорчихыг хориглосон зүйл байхгүй

Оросын холбооны улс руу зорчихыг түр хугацаагаар хориглоод байгаа талаар зарим хэвлэлээр мэдээлэх болсон. Тэгвэл Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газраас “ОХУ руу зорчихыг хориглосон зүйл байхгүй. Иргэд хэвийн зорчиж байгаа, хориг саад тавиагүй” гэж мэдэгдлээ.

2014 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол, ОХУ-ын иргэд харилцан визгүй зорчиж эхэлсэн. Үүнээс шалтгаалан зорчигчдын тоо эрс нэмэгдэж, хилийн боомт дээр ачаалал үүсгээд байгаа. Гэвч одоогоор ямар нэгэн хориг саад тавьсан зүйл байхгүй аж.

Харин Наурызын баяр болж байгаатай холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомт түр хугацаанд ажиллаагүй ч өнөөдрөөс хэвийн ажиллаж байгаа гэв.

 

Ами

Olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button