С.Жавхлан нулимс дуслуулан байж залуусыг тэмцэлд уриаллаа
МУГЖ дуучин С.Жавхлан УИХ-ын гишүүдийг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай нь хамт халз мэтгэлцээнд уриад байсан ч тэд урилгыг нь хүлээн аваагүй. Ингээд нэг хэсэг МҮОНРТ-ийг шүүмжилж дахин эфирийн цаг хүсээд байсан юм. Гэвч уг мэтгэлцээн болох эсэх нь тодорхойгүй байна. Харин С.Жавхлан өчигдөр орой МҮОНТ-ийн сэтгүүлч н.Оюунчимэгийг ярилцлагад орлоо.
Тэрбээр нэвтрүүлгийн үеэр нулимс дуслуулан байж Монгол залуусыг босож тэмцэх ёстой хэмээн уриалсан юм. Мөн УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсний дараа УИХ-ын гишүүдээс асуулт асууж, 5000-н иргэнээс явуулсан саналыг уламжлах болно гэдгээ мэдэгдсэн. Дашрамд дуулгахад УИХ-ын хаврын чуулган ирэх сарын 6-нд эхэлнэ.
Б.Сансартуяа
olloo.mn