“Тавантолгой” төслийн хариуг БНХАУ-ын талаас удахгүй өгнө гэж мэдэгдлээ
Монгол Улсын сайд М.Энхсайхан БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шаолунг хүлээн авч, Тавантолгой төсөл, болон “Шинэ торгоны зам”, “Талын зам” төслүүд талаар мэдээлэл солилцсон байна.
Монголын талаас “Тавантолгой” төслийн хүрээнд БНХАУ-ын талд санал хүргүүлээд байгаа. Үүний хариуг тун удахгүй өгнө гэдгийг Элчин сайд Шаолун мэдэгдсэн байна.
Мөн “Шинэ Торгоны зам”, “Талын зам” төслүүдийг хэрэгжүүлэхэд ирэх долдугаар сард ОХУ-д зохион байгуулагдах гурван талын уулзалтаас тодорхой ахиц гарна гэдгийг онцолсон байна.
Ами
Olloo.mn