О.Магнай УИХ-д нэр дэвших боломжийг алдахгүй

2008.07.01-ний хар өдрийн хамаг бурууг О.Магнайд тохох хүмүүс нэлээдгүй бий. Тэрбээр энэ хэргээс болж аавынд  хүртэл орж явсан. Гэвч О.Магнай ШӨХТГ-ын даргаар ажиллах болсоноор  мандаж эхэлсэн юм. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах дээд байгууллагын даргаар ажиллаж эхэлсэн даруйдаа олон нийтийг өөртөө татаж, эерэг үнэлгээ авсан.  Гэвч түүнийг зарим ажлыг дутуу хийсэн гэж шүүмжлэх иргэд ч байдаг юм.  

Харин  О.Магнай “Шийдлийн Засгийн газар” байгуулагдахад шадар сайдаар томилогдсон У.Хүрэлсүхтэй хамтран ажиллаж чадахгүй хэмээн ажлаа өгсөн билээ. Үүнээс хойш түүнийг хэрхэх бол гэсэн иргэдийн хүлээлт нэлээд байсан. Нэг хэсэг О.Магнайг дахин гудамжинд гарч тэмцэл өрнүүлнэ, шинэ нам байгуулна гэх мэтээр ярьж байсан .

Тэгвэл тэрбээр энэ бүхэнд хариулт өгч нам байгуулахгүй хэмээн мэдэгдлээ. Мөн боломж олдвол УИХ-д нэр дэвшинэ гэжээ.

Б.Сансар

olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button