Тээврийн хэрэгслийн татвараас 3 тэрбум төгрөг төвлөрчээ

Татвар төлөгч, иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх үүднээс улсын дугаарын сүүлийн оронгоор сар бүрд ангилан хуваарилсан. Ингэснээр татварын албанд болон иргэдэд ачаалал үүсгэхгүйгээр жигд ажиллаж байгаа аж.

 

Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар автотээвэр, өөрөө явагч тээврийн хэрэгслийн татвараас 3 тэрбум төгрөг, зам ашигласны төлбөрөөс 1.5 тэгбум төгрөг төвлөрсөн хэмээн албанын хүн мэдээлжээ.

 

Энэ сард 3, 8 тоогоор төгссөн улсын дугаартай автомашин эзэмшигчид татвараа харьяа дүүргийн татварын хэлтэс дээр очиж өгч байгаа юм. Татвараа төлсний дараа албан журмын даатгал, техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамруулан нэгдсэн нэг наалтыг олгохоор болсон байна.

 

Ами

Olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button