Иргэдийн эрхийг зөрчиж буй СӨХ-дод нэгдсэн шалгалт хийхээр болжээ

ШӨХТГ-т байрны м2 дутаасан болон, СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой гомдол их ирдэг байна.  2014 онд 2869 өргөдөл гомдол хүлээн авсны 60 хувь нь байрны метр квадрат дутуу, 25 хувь нь СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол байсан аж.

Тухайлбал лифтний асуудлаа шийддэггүй, оршин суугчдын амар амгалан байдлыг хангадаггүй, цэвэр бохир ус, байр ашиглалт муу, иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй мөртлөө байрны мөнгөн дээр илүү мөнгө авдаг гэх гомдлууд байнга ирдэг байна.

Уг асуудлыг шийдвэрлэхээр  ажилладаг эрх ашиг нь зөрчигдсөн иргэдийн ШӨХТГ-т хандах тоо өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа аж. Иймд  тус газраас СӨХ-дын  үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийхээр ажлын хэсэг ажилдаа оржээ.

Б.Сансартуяа

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button