О.Баасанхvv барилдана
Эрхэм гишvvн О.Баасанхvvгийн бас нэгэн нууц авьяас илрэв. Тэрээр тун шаггvй барилдчихдаг бололтой юм. Ямартай ч шовгор оройтой жанжин малгай өмсөн хилийн манаанд гарснаараа Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхvv хэрэгтэй цаг ирвэл эх орныхоо эр цэрэг нь байж чадна гэдгээ харуулаад авсан.
Тэгвэл УИХ-ын Өргөдлийн байнгын хороон даргын сонгуультай О.Баасанхvv дарга бас Монголын жvдо бөхийн академийн Удирдах зөвлөлийн гишvvний сонгуульт ажилтай гэнэ. Энэ ажлынхаа хvрээнд жvдо бөхчvvдийн бэлтгэлийн заалаар зочилж тэдэнтэй гар зөрvvлээд амжжээ. Одоогоор Европын цуврал тэмцээнvvдэд тун ч одтой барилдаж яваа Монголын жvдо бөхчvvд академийн Удирдах зөвлөлд нь шаггvй сайн барилдчихдаг эрхэм гишvvн байдагт сэтгэл өндөр байгаа нь тодорхой.
Өглөөний сонин