“Сочи-2014”-ийн медальтнууд ДАШТ-ийг өнжинө

БНХАУ-ын Шанхай хотноо уран гулгалтын ДАШТ маргааш эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд Сочи-2014 өвлийн олимпийн наадмын медальтнууд болох Денис Тен, Юзүрү Ханю, Максим Ковтун нарын шилдэг гулгагчид оролцох юм байна. Харин эмэгтэйчүүдийн төрөлд мөсний хатан Ким Юнаг ялж аварга болсон ОХУ-ын Аделина Сотникова бэртлийн улмаас оролцож чадахгүй болсон байна. Түүнчлэн Японы Мао Асада их спортоосоо түр хөндийрсөн тул оролцохгүй аж.

 

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button