Германы 142 зорчигчтой онгоц Францад осолджээ
Испаний Барселона хотоос Германы Дюсселдорф руу нисч байсан Германы иргэний агаарын тээврийн German Wings компаний онгоц Францын Nice хотын ойролцоо осолджээ.
Тухайн осол нь автомашин очих боломжгүй, уулархаг маш их цастай газарт болжээ.
Онгоцонд нийт 142 зорчигч явсан бөгөөд ихэнхи нь Германы иргэд байсан байна.Зорчигчид одоогоор амьд эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд амьд хүн үлдсэн байх магадлал тун бага юм байна.
German Wings компани ослын талаархи албан ёсны мэдээллийг Германы цагаар 15.00 цагт мэдээлэх юм байна.
www.olloo.mn