ХОМ-ээ худал мэдээлсэн 13 хүнд хариуцлага тооцжээ
Авлигатай тэмцэх газраас жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор албан тушаалтан, төрийн албан хаагчдаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг. Энэ жил улсын хэмжээнд заасан хугацаандаа 38421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол нэг мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулсан, нэг мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байна.
Одоогоор мэдүүлэг гаргагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг нягталж, шалгах ажил үргэлжилж байгаа аж. Тэгвэл ХОМ-ээ худал мэдүүлсэн асуудал гарч байгаа юм байна. Тодруулбал хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн гурван албан тушаалтныг ажлаас нь халсан бол найман албан тушаалтны цалинг гурав хүртэл сарын хугацаанд 30 хувь бууруулах, хоёр албан тушаалтанд сануулах хариуцлага хүлээлгэжээ.
Б.Сансар
olloo.mn