Өнөөдөр болох гамшгаас хамгаалах сургалтад 7.4 сая төгрөг зарцуулна

Нийслэлийн Засаг дарга “Гамшгаас хамгаалах дадлага, сургалт зохион байгуулах тухай”  А/208 дугаар захирамж гаргасан. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад өнөөдөр 16.00 цагт зарлан мэдээллийн дадлага, сургалт зохион байгуулахаар боллоо. Үүнийг нийслэлийн Онцгой байдлын газарт болон дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгажээ. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах дадлага, сургалтад шаардагдах 7.4 сая төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар болжээ. 

                                                                                                                            

Б.Сансартуяа
olloo.mn
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button