Өнөөдөр "Саусгоби сэндс"-ийн гомдлыг хэлэлцэнэ
“Саусгоби сэндс” компанийг татвараас зайлсхийсэн хэмээн үзэж 35 тэрбум төгрөгийг Монгол Улсад төлөх шийдвэрийг Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс гаргасан.
Тиймээс тус компанийнхан дээрх шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж хэт нэг талыг барьсан, шинжээчдийн дүгнэлт зөв гараагүй хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан. Харин тэдний гаргасан гомдлыг Давж заалдах шатны шүүх хүлээн авч уг хэргийг өнөөдөр шүүн хэлэлцэх гэж байна.
Өглөөний сонин