Хэнтий аймгийн иргэн боомоор өвчилжээ

Энэ сарын 20-ны өдрөөс нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын тусгаарлах тасагт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат 54 настай, эрэгтэй, иргэн О халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хэвтэн эмчлүүлж байжээ. Өвчтөнөөс дээж авч ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 22-ны өдрийн хариугаар арьсны хэлбэрийн “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон тухай ОБЕГ-аас мэдээллээ.

Б.Сансар

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button