Экспорт, импортын гэрчилгээг орон нутагт олгодог болно

Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар авч гарах амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээ олгох эрхийг тухайн аймгийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт  заавал шилжүүлэн хянуулдаг журамтай байсан.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэдийн гаргасан энэ тушаалаар  ирэх дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар мах, махан бүтээгдэхүүнийг хилээр авч гарах бол зөвхөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж гэрчилгээ авч байхаар боллоо.

Нэг үгээр хэлбэл олон шат дамжлага дамжихгүйгээр орон нутгийнхаа Мэргэжлийн хяналтын газартаа хандахад болох аж. 

Г.Сүрэн

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button