Ноолуурын үнэ буурчээ

Хавар цаг ирж малчид ямааныхаа ноолуурыг самнаж эхэлжээ. Энэ жил түүхий эдийн захууд дээр нэг кг ноолуур 60 мянган төгрөгтэй байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн жил нэг кг ноолуур 80 мянган төгрөг байсан.

Ийнхүү ноолуурын ханш  буурах болсныг ченжүүд ноолуурын татвар өссөнтэй холбон тайлбарлаж байна. Энэ жил нэг кг ноолууранд ногдуулах татварыг тодорхой хэмжээгээр нэмсэн юм. Үүнтэй холбоотойгоор ноолуурын үнийг хиймлээр өсгөж, худалдан авалт хийдэг Хятадуудын худалдан авалт эрс багассан байна. Тиймээс  цаашид ч ноолуурын үнэ өсөхгүй байх хэмээн ченжүүд ярьж байна.

Б.Сансартуяа

olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button