“Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн улс төрийн суултаа зогсоолоо
"Босоо хөх Монгол" бүлгэмийнхэн улс төрийн суултаа түр зогсоолоо. Гэхдээ суулт зогссоноор тэмцэл нь зогсохгүй гэнэ. Тэд ирэх дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Чингисийн талбайд бүх нийтийн тайван жагсаал зохион байгуулахаар зөвшөөрлөө авчээ.
Тэд өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдтэй уулзаад ирсэн юм. Энэ хугацаанд тэдний улс төрийн суултад хэрэглэж байсан самбар лоозон ширээ зэргийг хураагаад авсан байна.
“Босоо хөх Монгол” бүлгэмийнхнийг суулт хийж байх хугацаанд янз бүрийн өдөөн хатгалга их байгаа талаар тус бүлгэмийн удирдах зөвлөлийн гишүүн Э.Төмөрхуяг хэлж байлаа.
Г.Сүрэн
olloo.mn