Осолдсон А320 онгоцонд 16 сурагч явсан байна
Испанийн Барселона хотоос ХБНГУ-ын Дюсселдолф руу нисч байсан Германы иргэний агаарын тээврийн German Wings компанийн онгоц Францын нутаг Nice хотын ойролцоо осолдсон талаар өчигдөр мэдээлсэн.
А320 онгоцонд 150 зорчигч байсан нь тодорхой болсон бөгөөд амьд хүн үлдээгүй болохыг албан ёсоор мэдээллээ. Зорчигчдын хэн, аль улсын иргэн болох нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Онгоц нисэхээс өмнө зорчигчид бүртгүүлсэн мэдээллээр Германы 67, Австралийн 2, Испанийн 45, Туркын 1, Бельгийн 1 иргэн байсан гэх мэдээлэл байна. Мөн онгоцонд Испанийн Барселона хотод сурагч солилцоогоор яваад буцаж байсан Westphalian Haltern сургуулийн 16 сурагч, 2 багш байсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Westphalian Haltern сургуулийн эргэн тойрон хүмүүс маш ихээр цуглаж, цэцэг тавьж, гашуудлаа илэрхийлж байгаа аж. Мөн Тосгоны дарга Joseph “Энэ өдөр манай хотын хувьд хар өдөр. Бидэнд маш аймшигтай байна” хэмээн мэдэгджээ.
Онгоц Альпийн нуруун өмнөд хэсэгт осолдсон ба тухайн газар нутаг нь цас ихтэй, цаг агаар тогтворгүй, уулархаг байгаа учраас тусламжийн баг хүрч очиход, ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа талаар Германы хэвлэлүүд мэдээлж байна.
Olloo.mn