Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх "Саусгоби Сэндс" компанийн гомдлыг хэлэлцэж байна

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд “Саусгоби сэндс” компанийн гомдлыг хэлэлцэж байна.  “Саусгоби сэндс” компанийн удирдлагууд татвараас зайлсхийж, нуун дарагдуулан улсад 35.252 тэрбум төгрөгийн хохирол учруулсан.

Харин учруулсан хохирлыг компаниар нөхөн төлүүлэх шийдвэрийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс гарсан юм. Энэхүү шийдвэрийг  “Саусгоби сэндс” компанийн зүгээс эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан бөгөөд өнөөдөр уг хүсэлтийг хэлэлцэж байгаа юм. Шүүхийн шийдвэр хэрхэн гарсныг бид эргэн мэдээлэх болно. 

Ами

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button