Ам.долларын ханш 2000 төгрөгт хүрлээ
“Ам.долларын ханш 2000 төгрөгт хүрнэ” хэмээн мэдээлж байсан эдийн засагчдын зөгнөл биелж, арилжааны банкууд ам.долларыг 1989 төгрөгөөр худалдан авч, 1997-1999 төгрөгөөр зарж байна.
Харин төв банк 2015 оны гуравдугаар сарын 24-ны өдөр ам.долларын ханшийг 1,992.63 төгрөгөөр хаасан. Тэгвэл валют арилжааны төвүүд өнөөдөр ам.долларыг 1993-1994 төгрөгөөр авч, 1995-1996 төгрөгөөр худалдаалж байна.
Уг нь энэ оны төсөвт ам.долларын ханшийг 1800 төгрөгөөр бодож суулгасан. Гэтэл ам.долларын ханш 2000-д хүрчихлээ. Одоо бүтээн байгуулалтын улирал эхэлж байна. Энэ үед валютын ханш өсдөг жишиг тогтоод байгаа. Энэ жишгээр удахгүй ам.долларын ханш 2000 давах нь. Тиймээс төв банкны зүгээс валютын ханшийг тогтоох, бууруулах тодорхой, барьцтай, үр дүнтэй ажил хийх хэрэгтэй байна.
Olloo.mn