Зарим намын төлөөлөл УИХ-ын дэд даргатай уулзлаа
Парламентад суудалгүй намуудын удирдлагууд УИХ-ын дэд дарга Л.Цогтой уулзаж, Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөй холбоотой асуудлаар санал солилцлоо.
Энэ үеэр УИХ-ын дэд дарга Л.Цог, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг байгуулагдсан цагаас хоёр удаа хуралдсан. Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгодгоо болъё, УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 100 гаргая, эсвэл хоёр парламенттай болж болох юм гэдэг асуудал яригдсан гэв.
Мөн Сонгуулийн хуулийн хүрээнд 48:28 буюу можаритор, пропорцианаль тогтолцоогоо хадгалах, саналын хуудсыг автомат машинаар тоолох ч давхар гараар тоолох ёстой гэсэн асуудал яригдаж, энэ нь нэлээн маргаантай байгаа гэсэн юм.
Үүнд зарим намын удирдлагууд дургүйцэж УИХ тарах цаг нь болсон, тиймээс манлайлаад зарим гишүүд УИХ-ын гишүүнээсээ татгалзах ёстой гэлээ.
olloo.mn