“Саусгоби Сэндс” компани 35 тэрбум төгрөг төлнө

Монгол Улсад 35 тэрбум төгрөгийн төлөхгүй гэсэн “Саусгоби Сэндс” компанийн гомдлыг өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хэлэлцлээ.

Анхан шатны шүүхээс тэднийг татвараас зайлсхийсэн хэргээр Жастин Капла нарт 5 жил 6 сараас, 5 жил 10 сарын хорих ял оноож, "Саусгоби Сэндс" компанийг Монгол Улсад учруулсан 35 тэрбум гаруй төгрөгийн хохирлоо буцаан төлөх шийдвэр гаргасан юм. Шүүх хурлын дараа МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Жастин Капла нарт уучлал үзүүлсэн. Харин "Саусгоби Сэндс" компани Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн юм. Гэвч тус компанийн зүгээс "35 тэрбум төгрөгийн хохирлыг төлөхгүй" хэмээн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны аравдугаар шүүхэд хандаад байсан билээ.Тодруулбал, шүүх хэт нэг талыг барьсан, шинжээчдийн дүгнэлт худлаа гарсан гэх мэт үндэслэлүүдээ шүүхэд гаргаад байсан юм.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Жастин Капла нарт оноосон ялыг хэвээр үлдээж, Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг "Саусгоби Сэндс" компаниар гаргуулах ёстой хэмээн заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Хэдийгээр шүүхээс ялыг хэвээр баталсан ч нэгэнтээ МУ-ын Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн учир Жастин Капла нар эрх чөлөөтэй хэвээр байх юм. Харин "Саусгоби Сэндс" компанийн зүгээс Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн хохирлыг төлөх ёстой болж байна. Тэдэнд Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрх нээлттэй бий. 

 

Ами

Olloo.mn

 

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button